БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг Хүний эрхийн дэд хороо хэлэлцэнэ

С.Гандэлгэр
7 цаг 13 минутын өмнө

Сүүлийн үед Монгол Улсаас БНСУ-руу зорчиж буй иргэд хил дээрээс буцах, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлууд иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. 

Тодруулбал БНСУ-руу зорчиж байгаа иргэдийг шалтгаангүй буцаах, хувийн мэдээлэлд нь халдах, тус улсад визгүй амьдарч байгаад албадан эх орондоо буцах зэрэг үеэр хүний эрхийн зөрчлүүд үүссэн талаар хуульчид ярьж буй. 

Үүнтэй холбогдуулан манай талаас тус улсад холбогдох хүсэлтүүдийг хүргүүлсэн ч БНСУ-ын хууль, тогтоомжид нөлөөлөх боломжгүй, хэлэлцээр хийнэ гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өгөөд байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн зарим эрхийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна