Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна