ТАНИЛЦ: Дараах замыг хааж шинэчлэнэ

Х.Есү
9 цаг 38 минутын өмнө

Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. 

Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна