С.Баярбилэг: Бусдыг зодож танхайрсан, Машин дээр бие зассан Г.Чинзоригийг цагдан хорьсон. Үргэлжлүүлэн хорих саналаа Прокурорт хүргүүлнэ

С.Гандэлгэр
8 цаг 1 минутын өмнө

Холимог тулаанч Г.Чинзориг бусдыг зодож танхайрсан болон олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргасан бичлэг олон нийтэд цацагдсан билээ. 

Тэгвэл тус асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баябилэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 26-ны өдөр нэр бүхий иргэн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл дээр гарч байгаад бие засаж, олон нийтийг үл хүндэтгэж байгаа болон бусдын биед халдаж байгаа бичлэгүүд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үргэлжлүүлэн хорих саналаа Прокурорт хүргүүлнэ. Хохирогчид эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна