Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

Х.Есү
5 цаг 52 минутын өмнө

Баянгол дүүрэг 26 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын барилга угсралтын ажилтай холбоотойгоор тус замыг хаана.

  • Зам хаах: 6 дугаар сарын 30-ны 23:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 01-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна