Албан үүргээ урвуулан ашигласан Гаалийн байгууллагын албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ

С.Гандэлгэр
7 цаг 2 минутын өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53850 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1691 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 751 хэрэг шинээр нээж, 834 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн хэрэг дунд Гаалийн байгууллагын албан тушаалтантай холбоотой хэрэг байгаа аж. Тодруулбал, Гаалийн байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э.Б, П.Б нар нь албан үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий иргэний чингэлэгт ачигдсан бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг биет байдлаар хийлгүй, тоо ширхэг нь таарч байгаа талаар зөрүүтэй мэдээллийг өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хэрэгт 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна