Хийгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, улсад 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

С.Гандэлгэр
5 цаг 3 минутын өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53850 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1691 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 751 хэрэг шинээр нээж, 834 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, иргэн Л.Л нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажлын хяналтын инженер, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, хянан баталгаажуулж, улсын төсөвт 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна