С.Баярбилэг: Ноорогтой холбоотой хэргийг хаагаагүй

Х.Есү
5 цаг 56 минутын өмнө

"Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа дамжуулан тэдэнд холбогдох хэрэг хаасан талаар мэдээлсэн. 

Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

Хошууч С.Баярбилэг: "Өчигдөр тухайн хэргийн оролцогч нарт хэргийн явцад хурааж авсан зарим зүйлсийг хүлээлгэж өгсөн. Хэрэг хаагдаагүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. 

Цахим сүлжээнд мэдээлэл хийж байгаа харагдсан. Гэхдээ энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийн дагуу үргэлжлэн явагдаж байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна