Увс аймгийн 100 жилийг Шунхлай групп, АПУ компани 600 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ

Х.Есү
7 цаг 21 минутын өмнө

Увс аймаг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Энэ жил 21 аймгаас ганцхан аймаг түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй нь Увс аймаг юм. Тэгвэл Увс аймгийн 100 жилийг Шунхлай групп, АПУ компани 600 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

30 жилийн түүхтэй Шунхлай групп нь нийгмийн хариуцлагыг дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч, Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй хариуцлагатай кампани юм. Харин АПУ компани салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа өв соёлоо дээдэлдэг ууган үйлдвэрлэгч билээ.

Долоодугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан Улаангом хотод болно. Увс аймгийн 100 жилийн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байраар шагнуулна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна