​Шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган сүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Х.Есү
9 цаг 49 минутын өмнө

Шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган сүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлжээ.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна