ДЦС-3-ын зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөө орой хаана

Zuv.mn
3 цаг 15 минутын өмнө

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ДЦС-3 зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэл авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагт хаахаар болжээ.

Энэ хугацаанд авто замын асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд,
жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ гэж НЗХГ-аас мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна