Д.Трамп Энэтхэгийг “ОХУ-аас газрын тос худалдаж авбал татвар тогтооно” гэж сүрдүүлэв

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг улсыг ОХУ-аас газрын тос худалдаж авбал бараа бүтээгдэхүүнд нь гаалийн татвар тогтооно гэж сүрдүүлжээ. Тэрбээр Энэтхэгийн төлсөн мөнгөөр ОХУ дайныг санхүүжүүлж, олон арван хүний амь нас хохирч байгаа гэдэг үндэслэлээр дээрх сүрдүүлгийн чанартай мэдэгдлээ тайлбарласан байна.  

Баруун Европын зарим улс ОХУ-аас газрын тос худалдаж авахаас татгалзсаны дараа Энэтхэг улс энэ салбарт Москвагийн чухал түнш нь болсон юм.

Д.Трамп энэ удаад татвар тогтооно гэсэн ч хэдэн хувь байх талаар дурдаагүй. Тэрбээр хэдэн өдрийн өмнө Энэтхэгт тавих гаалийн тарифыг 25 хувиар тогтооно гэж мэдэгдэж байсан юм.  

Энэтхэгийн тал харин Д.Трампын сануулгыг  “Үндэслэлгүй, утга учиргүй” гэж буруушаажээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.182
    1 цагийн өмнө

    тийшд америкийн буруу хогын өндөр татвартай оронд бараа бүтээгдэхүүн, байгалын олдоц юу байдаг юм нийлүүлэхээ л байчхад америк өөрөө арчаагаа алдана шдээ.

    Хариулах
  • 202.180.218.3
    1 цагийн өмнө

    Америк өөрсдөө болохоор хэн дуртай улсаа түрэмгийлж байдаг.Бусад улс хоорондоо наймаа хийж болдоггүй нтр.....ёооо арай юу гүү юү

    Хариулах