Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ

Zuv.mn
5 цаг 8 минутын өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Германы олон улсын хамтын ажиллагааны "Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн нэгжийнхэнтэй уулзаж, угсармал орон сууцны дулаалгад зарцуулах буцалтгүй тусламжийн талаар санал солилцлоо. 

Хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах байгууллагаас 2025 онд олгох буцалтгүй тусламжийн гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулснаар, санхүүжилт шийдэгдэж, байрууд дулаалах дараагийн үе шат эхэллээ.

Уг төслийн хүрээнд дулаалах байруудыг метал сайдан төмөр гадаргуутай, нягт өндөртөй эрдэс хөвөнгөөр дулаална. Төслийн хүрээнд дулаалгын тендерийг зарлаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна