“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгах шийдвэр гарлаа

Zuv.mn
2 цаг 46 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд сэргээн байгуулсан “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргажээ. Төрийн хэмнэлт, төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих, чиг үүргийн давхардлыг арилгах бодлоготой холбоотойгоор ингэж шийдвэрлэсэн байна.

Тус төвийг 2017 онд салбарын яамны харьяанд байгуулж, долоон жил ажиллуулаад татан буулгасан ч энэ оны тавдугаар сард 30 гаруй хүний орон тоотойгоор дахин байгуулахаар шийдвэрлээд байжээ. 

Шийдвэртэй холбоотойгоор, ССАЖЗЯ-наас зарлаад байсан тус газарт ажилтан шалгаруулж авах сонгон шалгаруулалтыг цуцалжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна