Ар Гүнтэд бүлэг этгээдүүд эзгүй айлуудыг тоносон ноцтой хэрэг гарчээ

Zuv.mn
3 цаг 47 минутын өмнө

20-25 насны 3-4 бүлэг этгээд өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 4-ний хооронд СХД-ын 21-р хороо, Ар гүнтийн зуслангийн айлуудыг тоносон ноцтой хэрэг гарчээ. 

Гэмт этгээдүүд эзгүй айл руу цонхыг нь хагалан орж, их хэмжээний цахилгаан бараа, үнэт эдлэл, компютер,  хулгайлж, гэр орныг сүйтгэсэн гэнэ.  Түүнчлэн бусдын авто машин, 4 дугуйт тээврийн хэрэгслийг хулгайлаад зогсохгүй, архидан согтуурчээ. 

СХД-ын Цагдаагийн I хэлтэс энэ хэргийг илрүүлэхээр илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, холбогдогч этгээдүүд нь тухайн орчимд амьдардаг байж болзошгүй бөгөөд удаа дараагийн хулгайн үйлдэлд хамааралтай байх магадлалтай байх тул Ар гүнт хэсэгт аливаа гэмт хэргийн хохирогч болсон, эд зүйлсээ алдсан, орон гэрт нь хулгай орсон бол СХД-ын Цагдаагийн 1-р хэлтэст хандаж, гомдол мэдээллээ хүргүүлж хамтарч ажиллахыг Цагдаагийн байгууллагааас уриалсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна