Наймдугаар сарын 08-ны 08,00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +13 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна