​ Хадлан тэжээл, ургац хураалт, хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор УОК хуралдаж, шийдвэрүүдийг гаргалаа

Zuv.mn
4 цаг 8 минутын өмнө

Найр наадмын улирал дуусаж, хадлан тэжээл бэлтгэл, залгуулаад ургац хуурлтын ажил эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос III хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, зохих шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын үеэр дизелийн түлш, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлэх, зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх, мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор улаан бурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор уг өвчний вакцинд хүүхдүүдийг харууулах, өмнө нь хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах зэрэг чиглэлээр асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна