Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 10-ны 10:20 цагийн үед “Баянхонгор аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас "Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдыг амь насыг хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх"- ийг зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна