“Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно

Zuv.mn
2 цаг 52 минутын өмнө

“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Хуралд Монгол Улс, Их Британи, Бүгд Найрамдах Киргиз Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс зэрэг 5 улсын 11 эрдэм шинжилгээний байгууллагын 12 судлаач, эрдэмтэд илтгэл хэлэлцүүлнэ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Бурхан Халдун уулын ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна.

Хурал 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт 10:00 цагт Чингис хаан Үндэсний музейн IV давхрын хурлын танхимд эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна