Аадар бороо бүтэн өдрийн турш үргэлжлэх тул үерт автахаас сэргийлэхийг анхаарууллаа

Zuv.mn
8 цаг 13 минутын өмнө

Өнөөдөр (2025.08.20) Улаанбаатар хотод дуу цахилгаантай, салхи шуургатай, хүчтэй аадар бороо  бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

12:00–21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр.

Зарим үед 30–35 мм хүртэл хур тунадас орж,
-Салхи 50–60 км/цаг хүртэл ширүүснэ.

Үүний улмаас зам талбай усанд автаж, түгжрэл, ослын эрсдэл нэмэгдэх тул:
-Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
-Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
-Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрнийг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх, цахилгаан галын аюулаас сэргийлэхийг Улсын онцгой комиссоос сэрэмжлүүлж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна