БНХАУ-ын “Их ногоон хэрэм” хөтөлбөр Монголын нутагт хэрэгжих үү

Zuv.mn
2025/08/26

БНХАУ цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Их ногоон хэрэм” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд газар нутгийнхаа хойд хэсэг буюу Өвөрмонголын нутгийн говь, цөлийн бүсийг ургамалжуулж, багагүй амжилтад хүрээд буй.

Тэгвэл энэ хөтөлбөр хүрээгээ тэлж, Монгол Улсын нутагт хэрэгжих асуудал эдүгээ ид яригдаж байгаа аж. Тодруулбал, цөлжилтөөс сэргийлэх ажлыг Монгол Улсын нутаг дэвгэрт хоёр улс хамтран хэрэгжүүлэх бөгөөд энэ нь манай улсын хувьд цөлжилттэй тэмцэх ажлыг нэг шатаар урагшуулах бол БНХАУ-ын хувьд өмнө нь олсон амжилтаа авч үлдэх ач холбогдолтой юм байна. Scmp.com энэ талаар бичжээ.


БНХАУ-ын хувьд цөлжилтийг багасгах чиглэлд олон жил анхаарал хандуулж ирсэн бөгөөд үр дүнд нь газар нутгийн дотоодоос шалтгаалсан шороон болон элсэн шуурга мэдэгдэхүйц багассан аж. Харин гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан буюу Монголын нутгаас орж ирж буй элс, шороон шуурганы нөлөөллөөс хамгаалагдаж чадахгүй байгаа тул ийнхүү Монголын нутагт хэрэгжүүлэх тал дээр яриа хэлэлцээр өрнүүлж байгаа аж.

2021 онд маш хүчтэй элсэн шуурга болж, хүний амь нас үрэгдэн их хэмжээний хохирол учруулсан нь үүнд мөн нөлөөлсөн гэж эх сурвалжид бичжээ.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.92
    2025/08/27

    Mod tarihaasaa ilvv 21 aimag mod urjuulgiin gazruudiig l olnoor baiguul modnii une buuj ail bolgo n mod tarinaa. Olon mod tarihaasaa ilvv odoo baigaa oigoo sain hamgaalah horton shavijnsaas gj erdemted zovloson. Mod tarih ni bol zov

    Хариулах
  • 59.153.114.209
    2025/08/27

    Хийвэл сайн л биз дээ

    Хариулах
  • 150.228.177.215
    2025/08/27

    ter demii baahan ajilchid orj ireed hezee ch garahgui ee

    Хариулах
  • 202.9.46.216
    2025/08/27

    Шаал дэмий

    Хариулах