Дундговь аймгийн багш нарын 77 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулж байна

Zuv.mn
2 цаг 4 минутын өмнө

2025-2026 оны хичээлийн жилийн Дундговь аймгийн багш нарын 77 дахь удаагийн бага хурлыг энэ сарын 27,28-ы өдрүүдэд Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуульд зохион байгуулж байна.

Хурлын нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, аймгийн Боловсролын газрын дарга Ц.Уранбямба нар үг хэлж, Дундговь аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, АИХТ С.Доржпүрэв, Б.Мөнхтогтох, Т.Урангоо болон аймгийн боловсролын байгууллагуудын удирдлага, арга зүйч, сөб, бага анги, англи хэлний багш нар, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, эцэг эх асран хамгаалагчдын төлөөллүүд оролцлоо.

Аймгийн Боловсролын газрын дарга Ц.Уранбямба “Дундговь аймгийн боловсролын салбарт 2024-2025 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, хичээлийн жилд зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, 2025-2026 оны хичээлийн жилийн зорилтын тухай” илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх дараах зорилтыг тодотголоо. Үүнд:

1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, шинэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд цэцэрлэгийн удирдлага, арга зүйч, бүлгийн багш нарыг бэлтгэх, хөтөлбөрийн хэрэгжүүлэх
2. Мэргэжлийн багш нарыг багаар ажиллуулах, багшийн мэргэжлийн хөгжлийг тасралтгүй дэмжих, шинээр багшилж байгаа залуу багш нарыг дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
3. Ерөнхий боловсролын 3-4-р ангид англи хэлний хөтөлбөр эхлэн хэрэгжиж байгаа тул багш боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын чанарт онцгой анхаарах
4. Сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн баг журмаар хүлээсэн үүрэгт ажлаа хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн танхимыг идэвхтэй ажиллуулах, боловсролын үйлчилгээний чанарт анхаарч ажиллах.
5. 2025-2026 оны хичээлийн жилд дотуур байрны хүүхдийн хөгжил, хамгаалал, аюулгүй байдал, орчин нөхцөл, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй, багш, албан хаагчийн харилцаа, хандлага, бусад үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, ач холбогдол өгч ажиллах
6. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжин, хүртээмжийг нэмэгдүүлж “Хүүхэд бүр нэг клуб, дугуйлан, секц” бодлогыг баримтлан ажиллах
7. Хүүхэд хамгаалал, хүмүүжил төлөвшил, багшийн ёс зүй, харилцаа хандлагын талаар илүү анхаарлаа хандуулан ажиллах, багш мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж явах
8. Удирдах ажилтнууд дотоод хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, өдөр тутмын ажлын чанарт анхаарах
9. Суралцагчдын сурч хөгжих эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, камерын хяналтыг сайжруулж,
10. Ахлах ангийн суралцагчдын суралцах хөгжил төлөвшлийг дэмжих, сонирхол, авьяас, зан төлөвт тохирсон мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан зөв чиглүүлэх , ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
11. Эцэг эх, асран хамгаалагчид, иргэд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангах, тэдний санал шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, боловсролын салбарын асуудлаа тухай бүр нь зөв оновчтой шийдэж ажиллах зэрэг багтжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна