АФГАНИСТАНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТ: Энэтхэг улс гамшигт нэрвэгдэгсдэд 1000 майхан хүлээлгэж өглөө

Zuv.mn
6 цаг 19 минутын өмнө

Энэтхэг улс газар хөдлөлийн гамшигт нэрвэгдсэн Афганистан улсад 1000 ширхэг гэр бүлийн майхан хүлээлгэж өгчээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар энэ талаар мэдэгдлээ.

Мөн Кабул дахь Энэтхэг улсын Төлөөлөгчийн газар 15 тонн хүнсний бүтээгдэхүүнийг гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу илгээхээр болсон байна.  

"Гэмтсэн хүмүүст хурдан эдгээхийг хүсэн ерөөе. Энэ хүнд хэцүү үед Энэтхэг Афганистаны талд зогсож байна" гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ. 

Афганистаны Жалалабад мужид ням гарагийн шөнө 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос олон хот тосгод нурж, олон зуун хүн амиа алдаад байгаа юм. 

Гамшигт нэрвэгдсэн бүс нутаг




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна