Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод”, "Хүнсний хангамж - Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжиж Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтнуудын идэвх санаачилгыг өрнүүлэн, хүнсний хэрэгцээгээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оноос эхлэн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “ Хүнсний ногоо тариалах өрхийн аж ахуй” хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 50 ахмад ажилтан, алба хаагчдыг “Хүнсний ногоо, мод тарих технологи”-ийн сургалтад 2 удаа хамруулж, өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангах 9 төрлийн /хүрэн манжин, шар манжин, лууван, байцаа, тарвас, ил талбайн өргөст хэмх, урт сонгино, бөөрөнхий сонгины хар үр, сонгины төл үр/ хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн.
МЦНХ-ны ажлын алба хөтөлбөрт хамрагдан өөрийн хүнсний ногооны талбайдаа хүнсний ногоо ургуулан үлгэр жишээ ажиллаж байгаа айлуудын ургацын байдалтай танилцаж нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаа 2025 оны 8 дугаар сарын 22-ний өдөр Зэвсэгт хүчний ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Ё.Саяням, Ц.Алтантуяа нарын өөрийн өрхийн хүнсний ногоо тариалах талбайдаа хүнсний ногоо, хашаандаа мод, бут, сөөг тарьж ургуулж байгаатай танилцлаа.
Ё.Саяням өөрийн өрхийн хүнсний ногооны талбайдаа 9-н төрлийн хүнсний ногоо тариалж өөрийнхөө хүнсний ногооны жилийн хэрэгцээг бүрэн хангаж, зах зээлд илүү гарсан хүнсний ногоогоо борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлнэ, хашаандаа навчит болон шилмүүст мод, жимсний бут, сөөг ургуулж “ Тэр бум мод” хөдөлгөөнд өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаа бахдалтайгаар ярьж танилцууллаа.
МЦНХ-ноос хэрэгжүүлж байгаа дээрх ажлыг дэмжин үлгэр жишээ ажиллаж байгаа танд болон танай гэр бүлд баярласнаа илэрхийлж, арвин их ургац хураан авахыг хүсье.
Хөтөлбөрт хамрагдсан ахмад дайчид өөрсдийн хүнсний ногооны ургац, болон хашаандаа мод, жимсний мод, бут тарьж ургуулж байгаа тухай мэдээллээ МЦНХ-д ирүүлэхийг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна