26 настай эрэгтэй согтуурсан үедээ Туул голд живж, нас баржээ

Т.Отгонсувд
3 цаг 11 минутын өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд живсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал,  Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи ууж байснаас нэг нь усанд живсэн тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 16:52 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн  Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байжээ. Цогцсыг 17:23 цагт  гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна