ХААН Банк харилцагчийн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, технологи, хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын чиглэлд тогтмол шинэчлэл, сайжруулалт хийснээр илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанарын инженерчлэлийн соёлыг төлөвшүүлж Програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа "TMMi (Test Maturity Model Integration)" олон улсын загварыг чиглэл болгон тогтмол сайжруулалтыг хийснээр "TMMi Defined" үнэлгээний шалгуурыг ханган баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо.
Энэхүү сертификатыг авснаар программ хангамжийн чанарын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд нийцүүлэн, “TMMi (Test Maturity Model Integration)”-аар баталгаажсан байгууллагын жагсаалтад бүртгэгдэж буй бөгөөд байгууллагын хувьд дараах эерэг үр нөлөөг бий болгож байна. Эдгээрээс дурдвал:
Австрали улсын Мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг олон улсын үнэлгээний Planit байгууллагын зүгээс ХААН Банкийг тус үнэлгээг амжилттай баталгаажуулсанд баяр хүргэж “Энэхүү амжилт нь чанарын инженерчлэлийн хүчирхэг соёлыг бий болгох, программ хангамжийн тестийн нийтлэг стандартуудыг хэрэгжүүлэхэд тэдний тууштай байдлыг илэрхийлж байна. Манай байгууллагын зүгээс ХААН Банкийг энэхүү үнэлгээний шалгуурыг амжилттай хангахад нь дэмжлэг үзүүлсэндээ үнэхээр баяртай байна. Бид цаашид ч дэмжсээр байх болно” гэдгээ илэрхийлсэн юм.
ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр эрхэм зорилгодоо тусгасны дагуу цаашид програм хангамжийн чанарын шинжилгээний үйл ажиллагаандаа илүү үр ашигтай технологи, инновац шингэсэн санал санаачилга, сайн туршлагыг нэвтрүүлэн дараа дараагийн түвшинд хүргэхээр бид зорьж ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна