Индонезид яг юу болоод байна вэ

Zuv.mn
2 цаг 44 минутын өмнө

Индонезийн ард иргэд эрх баригчдын бодлого шийдвэрийг эсэргүүцэн тэмцэж, Макассар хотынхоо Парламентын ордныг шатааж орхисон билээ. Иргэдийн энэ их уур бухимдал юунаас болсон талаарх мэдээллийг хүргэж байна.

Иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өнгөрсөн сарын 25-нд эхэлжээ. Тус улсын Засгийн газар энэ оны төсөвтөө Парламентын гишүүдийн цалинг 50 сая рупи /3100 орчим ам.доллар/ болгож нэмэх, орон сууцанд зориулж татаас олгох заалт оруулсан нь оны эхэнд иргэдээс шүүмжлэл хүлээж байсан аж.

Энэ нь яв, явсаар өнгөрсөн сарын 25-наас эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм байна. Эхэндээ нийслэл Жакарт орчимд өрнөж байсан ч 28-ны өдөр цагдаагийн хуягласан машин мотоциклон такси барьдаг Аффан Курниаван гэдэг залууг дайрч, амь насанд нь хүрснээс хойш орон даяар тархаж, олон хотод тархжээ.

Төр ард иргэдээ бодохын оронд өндөр албан тушаалтнуудын хангамжид илүү анхаарч байна гэдэг шүүмжлэлээс үүдэлтэй энэ эсэргүүцэл, тэмцэл улс орон цагдаажиж, цэрэгжсэн байна, тэдгээр цагдаа цэрэг нь эрх баригч ангийн эрх ашгийн төлөө ажиллаж байна гэсэн агуулгаар баяжин одоо ч үргэлжилсээр.

Ерөнхийлөгч Прабово Субианто нь улс орондоо үүссэн асуудлын улмаас өчигдөр Бээжинд болсон цэргийн парадыг очиж үзэлгүй өнжинө гэж байсан ч яг үйл явдал болох үед аль хэдийнэ оччихсон, Ши Жиньпин, В.Путин нартай зураг татуулж зогссон ч иргэдийн дургуйцлийг хүргэж, өчигдөр мөн л олон мянган хүн нийслэл хотдоо жагсжээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.60
    32 минутын өмнө

    Манайд 1 тосгоны галч эх орныг нь Хятадад зараад 10млрд доллар ганцхан гэрээнээс шаачихсан бхад мэдээгүй юм шиг цуйвангаа чихээд малтаад сууж бна? Энэ дөнгөж зах зух нь? Цаашаа Ногоон автобусны 100 сая доллар? Хөгжлиин банк? Ал Констракшн гдг ко ны лалар гэхэд л сүүны үйлдвэр барина 30 сая $, ховдын 1 барсайсан хулгайч цементны үйлдвэр гээд 35 сая $ шаачираад улам дээшлээд явж бна? Гэтэл ард иргэд нь уртаашаа 3$ иин Зээлиин Приусээс өөр өмчгүй, хоолгүй, эмнэлэггүй баларч бдаг, залуучууд нь амидрал хайгаад бүгд гадагшаа боол хиихээр явж бна! Энэ улс ер нь юу болоод бнаа?

    Хариулах