Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

Х.Есү
2 цаг 20 минутын өмнө

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.

Тус хэсгийн замыг 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд шөнийн цагаар бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна