Хөвсгөлийн Цагаан-Уул суманд хүн тарваган тахлаар өвджээ

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдлээ. Өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Одоогоор аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн яаралтайгаар хуралдаж байгаа аж. 

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

Тарваган тахлын эмнэлзүйн шинж тэмдэг:

  • Халдвар авснаас хойш 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор шинж тэмдэг илэрнэ.
  • Халуурах
  • Булчирхай томорч үрэвсэх
  • Толгой өвдөх
  • Чичрэх
  • Ядарч сульдах

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

Үүнд:

  • Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • Олноороо үхсэн мэрэгч амьтад олон тарвагатай таарвал гар хүрэхгүй байх
  • Тарвага агнах, худалдан авах, худалдаалахгүй байхыг хуулиар хориглосон байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна