БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ICCF-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Zuv.mn
2 цаг 52 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын байгаль хамгаалах сан /ICCF/-гийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Олон улсын байгаль хамгаалах сан /ICCF/-гийн төлөөллүүдийн зүгээс дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр БОУАӨЯ-д өмнө нь хүргүүлж байсан саналыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус сангийнхан дархан цаазат Богдхан ууланд үндэсний жишиг парк байгуулах төсөл боловсруулаад байгаа юм.

Харин Б.Батбаатар сайдын зүгээс Богдхан ууланд үндэсний жишиг парк байгуулах төсөлтэй танилцаж ажил хэрэг болгох тал дээр анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн хоёр тал байгаль хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх чиглэлд хэд хэдэн асуудлаар санал солилцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна