1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдсан, өдгөө 105 насыг зооглож буй ахмад дайчин У.Доржпалам Монгол Улсын Баатар цолоор шагнагдлаа.
Тэр бээр дайны дараа Төв аймгийн Бүрэн сумын нэгдлийг санаачлан байгуулж, нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад 15 жилийн турш Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд ажиллан үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Ахмад буурал маань нас дээр гарсан хойноо ч ахмадуудынхаа дуу хоолой болж, эх орондоо зүтгэсээр ирсэн нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Дашрамд дурдахад Ц.Элбэгдорж 2009-2017 оны үед Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Э.Бат-Үүл, Д.Гунгаа, П.Шагдарсүрэн нарын эрхмүүдэд Монгол Улсын Баатар цолоор шагнагдаж байсан.
2017-2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монголын Ардчилсан Холбоо" төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж байжээ.
Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа буюу 2021 оны 7-р сарын 10-нд Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнаж байжээ.
Ийнхүү 2025 оны 09-р сарын 04-нд Улс эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зүтгэсэн эх оронч, эгэл хөдөлмөрч 105 настай У.Доржпаламыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооныхон Улсын Баатар У.Доржпаламд хүндэтгэл үзүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна