Индонезийн ард иргэд Парламентынхаа гишүүдийн өндөр цалин хангамжийг шүүмжлэн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнүүлж байгаа билээ. Тэгвэл энэ тэмцлийг нь хөрш зэргэлдээ улсуудын ард иргэд мөн дэмжиж эхэлжээ.
Эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өнгөргсөн сарын 28-ны өдөр хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч Аффан Карниаваныг цагдаагийн хуягт машин дайрч хөнөөснөөс үүдэн улам эрчимжсэн байдаг.
Тэрбээр Зүүн өмнөд Азийн улсуудад ихэд түгээмэл байдаг хүргэлтийн апп ашигладаг байсан нь уг аппликейшнийг өргөн ашигладаг улс орнуудын ижил төрлийн ажил мэргэжилтэй иргэдээс дэмжлэг хүлээх шалтгаан болсон байна. Индонезитэй хөрш зэргэлдээ Малайз, Сингапур, Филиппин, Тайланд улсууд Grab, Gojek аппликейшнийг ашиглан захиалга хүргэлтийн үйлчилгээ авдаг.
Индонезийн тэмцэгч иргэдийн багагүй хэсгийг хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг залуус бүрдүүлж буй. Тиймээс дээрх улс орнуудын иргэд аппликейшн ашиглан Индонезийн тэмцэгчдэд хоол хүнс захиалан өгч байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
мундаг хүмүүс юм өө
Хариулах