Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн . Одоогоор өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хавьтал судлалын үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Нэгдүгээр хавьтал 64 хүнийг тогтоосон бөгөөд 42 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. 20 хүнийг гэрээр тусгаарласан. Хоёр тохиолдлыг Цагаан уул сумд тусгаарлаж, бүрэн хяналтандаа авсан. Эмчилгээ хийгдээд явж байна. Хоёрдугаар хавьтлын 30 орчим хүнтэй холбогдож, тусгаарлалтад байх, халдвар хамгааллын дэглэм барих чиглэлээр зөвлөмж, заавар өгсөн.
Сэхээн амьдруулах тасагт өвчилсөн иргэн болох "Э""-г шилжүүлэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Тухайн иргэний хувьд маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна