БЗД-ийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн улмаас 207-р байр шатаж, 63 айлын 200 гаруй иргэн орох оронгүй болоод жил 8 сарын нүүр үзэж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр тус байрыг нурааж, буулгаж эхлэх гэж байгаа талаар Нийслэлийн удирдлагууд, оршин суугчид мэдээлэл хийлээ. Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг 10 дугаар сарын 10 гэхэд нурааж дуусгах бөгөөд хотын дарга нэг сарын хугацаанд нураах хугацаатай үүрэг өгсөн байна.
Энэ үеэр Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг "207-р байрны асуудал жил 8 сар болж байна. Нийслэлээс жилд гурван удаа хохирогч иргэдийн түрээсийн төлбөрийг төлж байна. Цаашдаа ч түрээсийн төлбөрийн асуудал яригдана. Энэ барилгыг буулгаад барих үйл явц хаврын улиралд эхэлнэ. Шүүх дээр байгаа гэм буруутай этгээдийг тогтоогдох хүртэл буулгах, шинээр барих зардлыг Нийслэл хариуцаж байгаа. Гэм буруутай этгээд тогтоогдсон тохиолдолд гарсан зардлыг нэхэмжилнэ. Нийт төсөвт өртөг нь 15 тэрбум төгрөг байгаа. Буулгах төсөвт өртөг нь 2.4 тэрбум байгаа." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна