​ ХААН Банк байгальд ээлтэй, дахин боловсруулсан картыг шинээр нэвтрүүллээ

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах, тэр дундаа хуванцрын хэрэглээг бууруулж дэлхийд “мөнхөд” үлдэх аюултай хог хаягдлыг багасгахад байгууллага, ААН-үүд өөр өөрсдийн чиглэл зорилгын хүрээнд хичээн ажиллаж байна. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж, эх дэлхийгээ ногоон хэвээр нь ирээдүйдээ хүлээлгэж өгөх нь дэлхий нийтийн хамтын “гэрийн даалгавар” билээ.

Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк байгальд ээлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлж, 93 хувь дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэсэн бүх төрлийн энгийн дебит карт болон Виза алтан дебит картыг өнөөдрөөс харилцагчдадаа санал болгож эхэллээ.

Жил бүр дэлхий даяар 5.7 сая тонн хуванцар хог хаягдал ялгарч, үүнээс ердөө 9-хөн хувийг дахин боловсруулж чаддаг аж. Тэгэхээр дахин боловсруулсан карт ашигласнаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, хуванцар хогийг эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж буй ногоон сонголт юм.

Ганцхан сонголт тогтвортой, ногоон ирээдүйг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулж чадна.

Мөн ХААН Банк байгальд ээлтэй, “ногоон” сонголт хийж, эх дэлхийгээ хайрласан харилцагч бүрд оноо бэлэглэж урамшуулахаа мартаагүй.

Welcome оноо:

Энгийн дебит карт захиалсан эхний 500 харилцагчид 50,000 оноо бэлэглэнэ.

 Худалдан авалтаас оноо цуглуулах:

 Энгийн дебит картаараа сонгогдсон байгууллагаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 30%-иар оноо цуглуулна. Тухайн хугацаанд харилцагч хамгийн ихдээ 60,000 оноо цуглуулах боломжтой.

Оноо цуглуулах хугацаа: 2025.09.05-2025.09.30 дуустал  

 Оноогоо зарцуулах:

Харилцагч та сонгогдсон дэлгүүр, үйлчилгээний байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр шинэ энгийн дебит картаараа худалдан авалт хийх үед таны цуглуулсан оноо үнийн дүнгээс автоматаар хасагдана. Тус урамшуулал аянд зөвхөн ногоон өнгөтэй, энгийн дебит карт хамрагдах боломжтой.

Мөн харилцагч та цуглуулсан оноогоо 2025.09.05–2025.10.01 хооронд зарцуулах боломжтой бөгөөд урамшуулал дуусмагц буюу 2025.10.02-оос цуглуулсан оноо автоматаар 0 болохыг анхаарна уу.

Та өөрт буй оноогоо Digi Pay аппликэйшний Лояалти цэс рүү хандаж  урамшуулал хэсгээс шалгах боломжтой. Digi Pay аппликэйшнээ татаж амжаагүй байгаа бол ЭНД дарж татаад, урамшууллын оноогоо шалгаарай.

Мөн та шинээр карт захиалснаар хамгийн том урамшууллын сантай “Танд талархъя” аяндаа оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Танд талархъя аяны тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.

Ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулж, карт захиалах бол ЭНД дарна уу.

Оноо цуглуулах болон зарцуулах боломжтой байгууллагууд:

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна