Технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ арга хэмжээний гол зорилго нь салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцон, бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгох юм.
Дэлхийн туршлага
TECHWEEK 2025 арга хэмжээ нь дэлхийн олон хотуудад амжилттай хэрэгжиж, мянга мянган оролцогчийг нэгтгэж ирсэн уламжлалтай:
Монгол Улс эдгээрийн жишгээр өөрийн TECHWEEK-ийг эхлүүлж байгаа нь бүх салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой чухал алхам юм.
TECHWEEK-ийн онцлог
Уламжлалт төвлөрсөн арга хэмжээнээс ялгаатай “decentralized” буюу олон байршилд төвлөрсөн бус зохион байгуулагтайгаар явагдана.
Хэн ч арга хэмэжээгээ зохион байгуулж, эвэнтдээ нээлттэй оролцох боломжтой.
Компаниуд, коммюнити, ТББ-ууд өөрсдийн технологитой холбоотой арга хэмжээг санаачлан зохион байгуулж, улсын өнцөг булан бүрт технологиор амьсгалах боломжийг бүрдүүлнэ
Нэгэн хэвийн нэгдсэн зохион байгуулалт бус та хүссэн арга хэмжээгээ вэбсайтад бүртгүүлээд л хаана ч хэзээ ч зохион хэдэн хүнтэй зохион байгуулах боломжтой
Гол зорилтууд
7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд
ICT Forum 2025 – Digital First
Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг нь технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац болон хамтын ажиллагааг төвд нь авч үзэх, хамгийн том цогц арга хэмжээ болох ICT Forum 2025 юм.
ICT Forum 2025 нь “Digital First” уриан дор Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцол, хамтын зөвшилцөлд хүрэх зорилготой.
Хугацаа, бүтэц
Зорилтууд
Засгийн газраас хэрэгжүүлэх “Digital First” хөтөлбөр, AI стратеги танилцуулах, хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлогын шийдлүүдийг хэлэлцэх.
Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Үндэсний болон олон улсын шилдэг туршлагууд, шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх.
Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох.
Хиймэл оюуны зохистой, бүтээмжтэй, ёс зүйтэй хэрэглээг дэмжих, түгээх эхлэлийг тавих.
Хүлээгдэж буй үр дүн
TECHWEEK 2025 болон ICT Forum 2025 нь Монгол Улсын технологийн экосистемийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ үеийн эхлэлийг тавих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна