2025 оны 09-р сарын 3-ны өдөр иргэнээс техникийн бүрэн байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэл явж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс ажиллаж "Трансбус" ХХК-ийн автобусыг үйлчилгээнээс буулгажээ.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаар сануулж ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна