Монгол Улсын Их Сургуулийн Номын сангаас жил бүрийн есдүгээр сард Соёл, урлагийн ажилтны өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын сан: Өнөөдөр, маргааш” форум энэ жил “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.
Тус форум нь 2025 оны 9 дүгээр сарын 8–9-ний өдрүүдэд өглөөний 09:00 цагаас, МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулна.Тус форум нь сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
АНУ, Конгрессын номын сан, Springer Nature Олон Улсын байгууллага, EBSCO Олон Улсын байгууллага, ОХУ, Буриадын Их Сургуулийн Номын сан, БНХАУ, Өвөрмонголын Их Сургуулийн Номын сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Төрийн өмчит Их Сургуулийн Номын сангууд, Хувийн өмчийн Их, Дээд Сургуулийн Номын сангууд оролцож, гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож 16 илтгэл хэлэлцүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна