Нийслэлийн ИТХ болон холбогдох байгууллагууд хамтран замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нэр бүхий 11 уулзварт зам тавьж өгөөд баруун эргэж болох зохицуулалт хийжээ.
Зохицуулалт ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 8-наас эхлэн уг зохицуулалт хэрэгжинэ. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн хөдөлгөөнд зам тавьж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг албаныхан сануулж байгаа юм. Уг зохицуулалтыг хийхдээ төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг байршлаар сонгожээ.
"ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭЖ БОЛНО" МЭДЭЭЛЛИЙН САМБАР БАЙРЛУУЛАХ УУЛЗВАРУУД
1. 10 дугаар хорооллын уулзвар
2. III эмнэлгийн баруун хойд уулзвар
3. Саппорогийн уулзвар
4. Тасганы овооны уулзвар
5. Хайлаастын уулзвар
6. Их Монголын уулзвар
7. ЭХЭМҮТ-ийн баруун урд уулзвар
8. Зүүн дөрвөн замын уулзвар
9. 32-ын уулзвар
10. Гэндэнгийн уулзвар
11. Зайсангийн гудамж, Оргил худалдааны төвийн хойд уулзварт есдүгээр сарын 8-наас эхлэн байнга баруун гар тийш эргэхээр болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна