500 жилийн түүхт СОНГОДОГ ЧЕХ ПИВО МОНГОЛД
Сэтгүүлч Р.Эмүжин : Зүгээр л атаархав…
Хагас мянган жилийн түүхийг ганц лааз шар айрагнаас амтална чинээ бодсонгүй явлаа. Цэвэр тунгалагийн хууль гэдэг хачин этгээд нэртэй дүрэм журам Европын шар айрагны үйлдвэрлэлд 1516 оноос ноёрхож ирсэн гэхээр хүн төрөлхтөн өнөөдрийнхөөс илүү элэг ходоодондоо хайртай байжээ дээ. Шар айраг хийхдээ ямар ч нэмэлт бодис ашигладаггүй цаг үеийг хэлээд байгаа юм. Өнгөрсөн зууны эхээр энэ хуулийг заавал мөрдөх шаардлагагүй болсон. Гэвч Чехийн шар айраг алдартай байдаг шалтгаан нь Цэвэр тунгалагийн хуулийг өнөөг хүртэл олонх тохиолдолд ягштал мөрддөгт байдаг ажээ. Одоогоос 500 жилийн өмнө өвөг дээдэс нь шар айргийг ямар арга, ямар орцтойгоор нэрдэг байсан, яг л тэр технологийг өчүүхэн ч өөрчлөлгүй гаргаж авсан бүтээгдэхүүн гэсэн үг. Нэр нь TEZZZ. Зөвхөн монголчуудад зориулан хагас мянганы түүхтэй Pivovary Lobkowicz үйлдвэрт энэхүү алтлаг өнгөт шар айргийг нэрсэн байвал яах уу? Шар айраг хэрэглэгчдийн айдаг том гүзээ, толгой өвтгөсөн асуудлууд байхгүй. Хамгийн гоё нь тасхийсэн амт, түсхийсэн хөөсрөлт, зүгээр л хүнд ажил, хөглөрсөн их найрын дараах супер таашаал… ингэхэд манай монголчууд ч гэсэн нэрмэлээ гаргаж авдаг сонгомол аргатай, модон бүрхээр, шимт малын сүү, дээд зэргээр давтаж хийсэн төмөр сайтай тогоо, амьд галын илч, аргалын утаа…үүнийгээ европчуудтай адил Цэвэр тунгалагийн хуультай болгоё оо. Тэгвэл Чехийн энэ Tezzz шар айрагтай адил сонгомол бүтээгдэхүүнтэй болно шд. Гэтэл яав, хөх хуванцар бүрхээр…улс орнууд уламжлалаа хуульчлаад ч болсон хамгаалдаг л юм байна, түүгээрээ гайхуулж байна, хагас мянганы амтыг тагнайнд авчирч, таашааж чадаж байна, зүгээр л атаархсан юм шүү. Тэгээд юу гээч, тэр Tezzz энэ тэр лугаа Nermelz гэхчлэн бүтээгдэхүүнтэй болмоор л байна даг, том нударгатай дээлтэй монгол малчны гараас уур савсуулан тосч аваад л...энэ Tezzz-ийн хөөсийг бол халбагаар үмхэхээр юм байна..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна