ОХУ-ын нисэгчгүй онгоцууд анх удаа Польшийн агаарын хилийг зөрчжээ

Zuv.mn
3 цаг 22 минутын өмнө

Украины баруун хэсэгт цохилт өгөх үедээ оХУ-ын маш олон нисэгчгүй онгоцууд Польшийн агаарын хилийг зөрчжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар яаралтай хуралдаж, Ерөнхий сайд Доналд Туск ОХУ-ын нисэгчгүй онгоцууд анх удаа улсынх нь агаарын хилийг зөрчсөн талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр үүнийг өдөөн хатгалга, Европын хувьд маш аюултай, түгшүүр төрүүлэх үйл явдал гэж дүгнэжээ.

ОХУ-ын нисэгчгүй онгоцууд агаарын хилд нь нэвтэрч орж ирсэнтэй холбоотойгоор Польш улс өөрийн болон УАЦЭ-ийн цэргийн анги нэгтгэлүүдийг мэдээллээр хангаж, нисэх хүчнээ бэлэн байдалд оруулсан аж.

ОХУ одоогоор энэ асуудлаар байр суурь илэрхийлээгүй байгаа бол Украины Ерөнхийлөгч В.Зелинський мөн Европын хувьд маш аюултай байдал үүссэнийг онцолсон байна.

ОХУ Украин руу 415 нисэгчгүй онгоцоор маш хүчтэй довтолгоо зохион байгуулсны нэг хэсэг нь Польшийн агаарын хил рүү орсон аж.

Болсон явдлыг зарим шинжээч “Польшийн бэлэн байдлыг шалгасан санаатай үйлдэл” гэж үзэж байгаа бөгөөд Польш улс ч яг ингэж ноцтой хүлээж авч байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна