Хохирогчийн хүү: Аав биднийг байнга загнаж, зоддог байсан

Х.Есү
2 цаг 31 минутын өмнө

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурал гэрчийн мэдүүлгээр үргэлжилж байна.

Хэргийн талаар хүүгийн мэдүүлгийг уншиж танилцууллаа.

Талийгаачийн хүү: "Манай гэр бүлд халуун дулаан уур амьсгал гэж байгаагүй. Аав биднийг байнга загнаж, зоддог. Ээжийг хий хоосон хардаж, зоддог байсан учир салах гээд тусдаа амьдарч байсан. 

Аав намайг уурлаж, алгаддаг, ширээний булан мөргүүлж байсан. Ээжийг минь ч байнга зоддог, эцэст нь амиа алдсан. Аав маш догшин, хүлээцгүй хүн байсан" гэж мэдүүлж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна