Эхнэрээ 23 утаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Х.Есү
2 цаг 12 минутын өмнө

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 

Учир нь нотлох баримтыг шинжлэн судлах учир хаалттай явуулж байгаа аж. Үүний дараагаар шүүх шүүгдэгч Н.Энхбатад оноож буй ялын хэмжээгээ танилцуулах юм. 

Шүүгдэгч Н.Энхбат нь  "Гэм буруугаа хүлээж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлдээ өөрөөсөө илүү хайртай. Талийгаачид маш их хайртай байсан. Өдөр болгон цаг минут тутам болсон зүйлийг боддог" хэмээн тайлбар мэдүүлэг өгөөд байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна