Хилчдэд эрүүл мэндийн үзлэг хийх эмч нарын баг замдаа гарлаа

Г.Хоролмаа
1 цаг 42 минутын өмнө

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлгийн дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй баг нийт 25 хоногийн хугацаатай Увс, Завхан аймгийн хилийн цэргийн ... дугаар ангиудад үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр замдаа гаржээ.

 Тус “Хилийн үзлэгийн бүлэг” -ийг эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын их эмч, хошууч Д.Сэргэлэн ахалж байгаа бөгөөд дотор, мэс засал, мэдрэлийн үзлэг хийх юм байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Н.Одонгуа эмч нарт "Аянд замдаа сааталгүй явж, эх орны дархан хилийн манаанд зогсдог хилчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах” үүрэг өгсөн байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна