“Гуталчин Маруф”-ын "бараа" нь ирэв үү

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

УИХ-ын Намрын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат Шадар сайд Т.Доржхандыг “Саудын Арабаас баахан хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна” гээд л байсан. Хаана байна тэр хөрөнгө оруулалт чинь. 1001 шөнийн  үлгэрт гуталчин Маруф “Хойноос ачаа бараа ирж байгаа” гэж худлаа яриад баахан хүн залилдаг шиг юм болж байна” хэмээн баалсан билээ.

Тэгвэл өнөөдөр Саудын Арабын Хант Улсын “АКВА пауэр” компани Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах болсноо зарлахад Т.Доржханд сайд хамт байж, мэдэгдэл хийж харагдав.

“АКВА пауэр” компани нь дэлхийн 15 улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт 114 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 108 төслөөр жилд 93 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгосон аварга компани бөгөөд Монгол Улсад энэ чиглэлээрээ 7-10 тэрбум ам.доллар оруулж, илүүдэл эрчим хүчээ БНХАУ-д экспортолно, төслийн бүтээн байгуулалтын үед 10,000 ажлын байр шууд бий болно гэж зарлалаа.  

Ингэснээр Т.Доржханд сайд ямартай ч одоохондоо худалч нэгэн биш гэдгээ батлав. Үлгэрт Гуталчин Маруфын бараа ид шидийн хүчээр бодит болдог бол Т.Доржханд сайдын хөөцөлдлөгөөр Монголд орж ирж байгаа хөрөнгө бодитжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.12
    19 минутын өмнө

    Овоо доо.Тэгвэл энэ өвөл Эрчим хүч хөлдөөх аюумшигаас түр ч блов салах нь дээ...Буцааж төлөхөөртү ү...Чойжоог

    Хариулах
  • 202.9.47.95
    11 минутын өмнө

    Амжилт хүсье

    Хариулах