Бусдыг бүлэглэн зодсон Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн нарыг 9 сарын 17-нд суллажээ

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Бусдын амь насыг онц хэрцгийгээр хоёр хэргийг шүүсэн өдөр буюу өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг суллажээ. 

Прокуророос яллагдагч нарт авсан цагдан хорих хугацааг сунгуулахаар шүүхэд хүсэлтээ өгчээ. Гэтэл шүүхээс уг саналыг хүлээн авалгүй, суллажээ. 

Э.Тэмүүлэнгийн хэргийн шүүхийн тойм: 

Яллагдагч Э.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргажээ. 

Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч Э.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв. 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч “Яллагдагчид хэргийн бусад оролцогчидтой уулзахыг хязгаарлах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд зөрчихгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан  сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү.” гэх хүсэлт,

Хяналтын прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлттэй байгаа бол ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах гэж байгаагаа тодорхой илэрхийлэх нь зүйтэй байна.” гэсэн тайлбар гаргаж байна.

Иймд яллагдагч Э.Т-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч

Л.Алтан-Очирын шүүхийн тойм: 

Яллагдагч Л.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргажээ. 

Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч Л.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “...үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна