Алга болсон хүүг эрэн хайх ажиллагаанд компаниуд нэгдэж байна

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

Иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулж өөр хоорондоо нэгдэн нийлж, бяцхан хүүг олох ажилд гар бие оролцож байна. Туулах чадвар сайтай машин унаагаар үйлчилж, жижигхэн ч гэлтгүй хувийн хэрэглээнийхээ дронуудаа нисгэж, онцгой байдлын алба хаагчид, эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хүмүүст хоол унд, ус зэргийг дөхүүлж өгч байгаа юм.

Түүнчлэн, аж ахуйн нэгжүүд ч эрэн хайх ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлж эхэллээ. Тухайлбал, “Шунхлай” ХХК-ийн зүгээс 5 сая төгрөгийн шатахуун, түлш хандивласан байна. Мөн гэрэл зураг, дүрс бичлэгийн студиуд өндөр чанарын дүрс бичлэгийн дроноо хүүг олох ажилд ашиглуулж байна.

Хөвсгөл, Орхон, Булган аймгийн онцгой байдал, аврах анги, нисэх хүчин, цэрэг цагдаагийн байгууллагын ажилтнуудаас гадна эрлийн ажиллагаанд сайн дураараа нэгдсэн залуус гэх мэт 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээ эрэн хайх ажиллагаа явуулж байна гэж албаныхан мэдээлсэн байна.

No description available.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.149
    38 минутын өмнө

    Шунхлай ХХК баярлалаа

    Хариулах