ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН ХҮҮХЭД: Эрлийн ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 15 минут

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг, Сайхан мод гэдэг газраас алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн эрэн хайх ажиллагаа өглөө 08.30 цагт эхэлсэн бөгөөд ОБГ-ын хошууч Л.Ганзоригоор ахлуулсан баг эхний ээлжид Сайхан модны дээд цармаас 1,5 км-ын өргөн зурвасаар 4,5-5 км-ын урт самналт хийж байна.

Хүүхэд энэ сарын 17-ны өдөр 15.00 цагийн орчимд алга болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа тухайн өдрөө эхэлсэн байдаг.

Өчигдөр эрлийн ажиллагааг явганаар 8 км радиус дотор, автомашин болон мотоцикль, морьтойгоор 15-20 км-т зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөө өглөө ийнхүү үргэлжлүүлж байна.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар, УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын алба, “Эрдмийн далай”, “Титэм” ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Зооноз, Хөвсгөл Тайга мото спортын хороо, Од хүүхдийн дэлгүүр, Шинэ Мөрөн ХҮТ, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Хөвсгөлийн өнгө цахим ТВ, Аймгийн Тогоочдын холбоо, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр, Төмөрбулаг, сумын ЗДТГ-ын, Тариалан сумын ЕБС, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, багийн иргэдэд, Алтан хачир ХХК, Гуамөрөн эмнэлэг, Тариалан болон Мөрөн, Түнэл сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон аймгийн сайн дурын иргэд, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгууд, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцож байгаа юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.85.189
    10 цагийн өмнө

    Хүүхэд машинаас гарсан бол амьтан лагаад явчтхсан байх свэл шувуу бол шүүрээд л шшрлүүгээ ниснэ дээ бурхан минь н,лх амьтдыг яаж орхж чаддаг бйнаа

    Хариулах
  • 124.52.51.216
    20 цагийн өмнө

    Яг ээжтэйгээ машинд суусан ,тэр өдөр гэртээ байсныг нь харсан хүн байна уу. 2 настай хүүхэд машины хаалга чанга хааж чадах уу

    Хариулах
  • 202.126.91.12
    Өчигдөр

    Маш но бна даа 2 настай битгий хэл 20 настай залуу ч ийм хол явж чадахгүй тэр тусамаа ийм бартаа ихтэй битүү ойд шүү

    Хариулах
  • 66.181.178.130
    Өчигдөр

    Яанаа, ингэж их хөдөлмөр, цаг заваа зориулаад явж байсан чинь зүгээр сeнсацийг сeнсацаар дарах шоу байсан бол яанаа! гэдэг бодол сүүлийн үeд төрөх боллоо. Нээрээ л хүмүүсийн бичээд байгаа шиг яг ямар хувцастай, ямар өндөртэй хүүхэд алга болсон мэдээллийг нь яагаад тавихгүй байгаа юм, зураг хөрөг нь хаана бна? 10 эрэлч нохой яагаад мөр олохгүй байна вэ? Дараа нь тэгээд л Дорноговийн Сэржмядаг охин шиг сураггүй болсон гэдэг ангилал руу шилжүүлж нам чимээгүй болгох арга техник юм биш үү? Хуралдаа суудаггүй ажилдаа очдоггүй Баттулга хүртэл оччихсон байна гэхээр нэг л худлаа буугаад байна даа.

    Хариулах
    • 66.181.186.10
      Өчигдөр

      Bitgii tenegt erguu mal orcoo hend gaihuulaad bgan? Yg ymar sensaatsig darahuu?