“Их долоо”-гийн бүлгийн гишүүн Канад, Британи, мөн Австрали, Португал улсууд өчигдөр Палестины тусгаар тогтнолыг ээлж, дараалан хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл энэ талаар Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху өчигдөр мэдэгдэл хийж, хатуу байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Палестин гэж улс байгуулагдахгүй... Иордан голын баруун эрэгт Палестин гэдэг улс бий болохгүй. Би АНУ-аас буцаж очоод манай улсын яг зүрхэнд алан хядагчдын улс байгуулах гэсэн оролдлогод хариу өгөх болно” хэмээн онцолсон байна.
Тэрбээр ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд том халдлага үйлдсэн нь тэдний эсрэг дайныг эхлүүлэх шалтгаан болсныг дурдаад, түүнээс хойш Палестины тусгаар тогнолыг хүлээн зөвшөөрсөн улсуудыг “Алан хядагчдад том бэлэг барьж байгаа хэрэг” хэмээн зүйрлэн хэлсэн байна.
Палестин улсыг өмнө нь ОХУ, Армен зэрэг дэлхийн 150 орчим улс хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд Британи, Канад, Австрали, Португал нь барууны блокт харъяалагдаж байсан улсууд гэдгээрээ онц ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.201
Өмхий еврейчүүд үхээсэй
Хариулах