Энэтхэг улс газрын ховор элементээр стратегийн нөөц бүрдүүлнэ

Zuv.mn
4 цаг 14 минутын өмнө

Энэтхэг улс батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлээ тогтвортой явуулахын тулд газрын ховор элементээр стратегийн нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Үүний тулд хөрөнгө мөнгөний эх үүсвэр хэрэгтэй бөгөөд нөөц бүрдүүлснээр шаардлагатай үед, яаралтай хэрэгцээг хангах зориулалттай байх юм байна.

БНХАУ газрын ховор элементийн зах зээлд тогтоосон нөлөөгөө өөр чиглэлд ашиглах нь ихэссэн тул улс орнууд энэ салбарт биеэ даахыг эрмэлзэх болсон. Энэтхэг улс мөн энэ жишгээр хангамжийн сүлжээгээ БНХАУ-аас холдуулахын тулд Мьянмар дахь газрын ховор элементийн ордуудыг ашиглах болсон талаар өмнө нь “Ройтерс” агентлаг мэдээлж байсан.

Тэгвэл Энэтхэгт өөр нь ч олборлох хангалттай нөөц бий гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан Ражеш Кумар Синг ярьсныг “Ройтерс” уламжиллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна